Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас Чулуужсан хүн номыг танилцуулж байна
2019-08-26 17:31:32, 1059
Монгол орны өргөн уудам нутаг дахь олон зуун хүн чулуу эрт дээр цагаас бид бүхний өвөг дээдэс нутаглаж байсан газар орны хил хязгаарыг гэрчлэн үлдсэн гэж болно. Харин хүн чулууны тухайд түүхэн хазгай ташаа ойлголт өнөөг хүртэл "тэнүүчилсээр" байгаа нь харамсалтай. Зохиогч Л.Түдэв гуайд "хүн чулуу" гэж нийтээр нэрлэх тэдгээр чулуу хүн хэвээрээ байх мэт санагдах тул "Чулуужсан хүн" гэж үзжээ. Тэрхүү чулуужсан хүн үг ярихгүй боловч эрин зууныхаа олон зүйлийн чимээгүй гэрч болон үлджээ. Тэгээд ч "мянганы манаа" гэж Украйны эрдэмтэн нэрлэсэн биз ээ. "Чулуужсан хүн" хэмээх энэхүү цуглуулгыг эх орноороо явж ажил хөөцөлдөж байх хооронд зам зуур үзэж, зураг хөргийг нь авсан хүн чулуунуудынхаа тухай товч мэдээллээр бүрдүүлжээ. Тус номыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас амтархан уншаарай.
Б.Туяа
 


Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас Чулуужсан хүн номыг танилцуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0