Тус номын зохиогч Ж.Нэргүй уншигч түмнийхээ сэтгэлгээний үнэт зүйлсийг өөрийнхөө чадал чинээгээр баяжуулах гэж, оюун тархинд нь суулгаж өгөх гэж, зүгээр ч үгүй зүрхэнд нь нутагшуулах гэж, техникээр бол зүгшрүүлэх гэж толгойгоо гашилгаж суусных нь "тунхаглал" нь одоо уншигч таны гарт очиж буй "Задгай голдуу нийтлэлүүд" юм. Ардчиллыг төлөвшүүлэх гэж ард олноороо гүйлдсэн 20 жилийн зам мөрийн хагас, хугас нь ч атугай энд зурайна. Тус номыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас амтархан уншаарай.
Б.Туяа
Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Ясан хуягт мэлхий их далайг зоримой” номыг танилцуулж байна |
|
Сэтгэгдэл бичих