Найрал дууны наадамд “Эрдмийн далай” сургууль тэргүүлэв
2019-04-13 17:54:37, 1012
Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас, Дэлхийн зөн орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн хичээлийн сургалтын чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор  "Хүүхдийн найрал дууны анхдугаар наадам"-ыг зохион байгуулав.
Тус наадамд Мөрөн сумын болон орон нутгийн 7 сургуулийн 150 гаруй сурагчид авьяас, ур чадвараа сорин оролцсоноос Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагчид тэргүүн байрт, Авьяас 8-р сургууль дэд байрт, Гурван-Эрдэнэ сургуулийн хамтлаг гурав дугаар байрт тусгай байрт Тариалан, Сод-Эрдэм ахлах сургуулийн сурагчид шалгарчээ. 
 
Б.Ганаа


Найрал дууны наадамд “Эрдмийн далай” сургууль тэргүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0