Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг Мөсний баяр амралтын өдрүүдэд Хатгал тосгоны Доод модот буланд боллоо. Мөсний баярт дотоодын 20 мянган аялагч, гадаадын 132 жуулчин, 2200 тээврийн хэрэгсэлтэйгээр иржээ. Энэ үеэр 10 жуулчны бааз, 32 гэр буудал, 35 хоолны газар үйлчилгээ үзүүлж гадаад дотоодын зочид, жуулчдад зориулсан 15 төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулагдлаа.
Баярын нээлтэнд ОХУ-ын уран гулгагч хос оролцож уран гулгалтын гайхалтай үзүүлбэрүүдээсээ сонирхууллаа. “Хөх сувд-2018” мөсний баярын арга хэмжээнд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хатагтай Доан Тхи Хыөнг, Их Британийн Элчин сайдын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Иан Кокс, Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яамны орлогч дарга Олдрик Зажисек нарын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Мөн “Хаант тэнгэрийн Самгалдай” төрийн бус байгууллагатай хамтран Хөвсгөлийн бөө нар соёлын биет өвийг танилцуулах зорилгоор гэр музей байгуулж, “Галын тахилга, бөөгийн зан үйл” арга хэмжээг зохиож, далай ээжийн 13 хайрхадыг 13 лусын эхтэй нь хамт тахиж, аймаг орон нутгаа даатган, нутгийн ард иргэддээ лусын хишиг буян хураасан нь онцлог арга хэмжээ боллоо.
Мөн Орхон аймгийн Хан гарьд клубтэй хамтран мөсний хоккейн баг “Монголын автомашин мотоциклийн спортын холбоо” Төрийн бус байгууллагатай хамтран Мото спортын үзүүлэх тоглолт зэрэг олон шинэлэг арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
МӨСНИЙ БАЯРТ 20 ГАРУЙ МЯНГАН ИРГЭН ОРОЛЦЛОО |
Сэтгэгдэл бичих