Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Яруу найрагч Оросууд овогт М.Баярсайханы “Эрэмгий” анхны цомог хэвлэгдэн гарч олны хүртээл боллоо.
Яруу найрагч Оросууд овогт М.Баярсайхан анх 2015 онд нутгийн дүү дуучин Д.Найдандоржтой хамтарч аавдаа зориулан “Аав минь” дууг зохиож уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Аав минь дууны аяыг МУСТА Отгойн Баянмөнх зохиож олны хүртээл болсон цагаасаа хит болж байжээ.
"Аав минь" дууны клипэнд Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Г.Алтангэрэл, түүний хүүгийн дүрд Э.Пүрэв-Очир тогложээ. Тус клипэнд 1980 оны сангийн аж ахуйн амьдралыг харуулсан бөгөөд аав, хүү хоёрын аз жаргалтай мөчүүдийг дүрсэлсэн онцлогтой юм.
Яруу найрагч Оросууд овогт М.Баярсайханы “Эрэмгий” анхны цомогт дуучин МУСТА Д.Найдандорж, МУСТА О.Баянмөнх, МУГЖ М.Бямбажав, МУСТА Я.Гэрэлчулуун, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Т.Амина, МУСТА Э.Өлзийбаатар, МУСТА А.Мөнгөншагай, дуучин Д.Баасандорж зэрэг уран бүтээлчдийн дуулсан 12 дуу багтжээ. Түүний "Эрэмгий" цомгийн баяр 4-р сарын 12-нд Замын үүд хотын Соёл спортын ордонд болох ажээ.
Б.Гантуяа
Яруу найрагч Оросууд овогт М.Баярсайханы “Эрэмгий” анхны цомог хэвлэгджээ |
|
Сэтгэгдэл бичих