Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Арьсан хүрэмтэй Мадонна” номыг танилцуулж байна
2019-04-02 14:33:08, 930
“Арьсан хүрэмтэй Мадонна” Сабахаттин  Алли Энэхүү романд, эх орондоо амьдрахад хэцүү болсон учир харь оронд оршин сууж, гадны соёлд дасахаар хичээж буй Раиф эфэндигийн дүрээр дамжуулж үндэстэн хоорондын соёлын нэгдэл, ялгарлыг тод харуулжээ. Раиф эфэнди, Берлинд очоод амьдралаа шинээр эхлүүлэхээс гадна чин үнэнч хайр сэтгэлээ харь нутагт, жүүд бүсгүйд зориулж, амьдралынх нь хамгийн аз жаргалтай, утга учиртай өдрүүд болон сэтгэлд нь үлдэх цаг мөчүүдийг түүнтэй хамт өнгөрүүлнэ. Сэтгэл догдлом үйл явдлаараа таныг өөрийн эрхгүй хөтлөх энэхүү роман амьдрахуйн учир шалтгаан, өнгөрсөн үеийн талаарх баялаг эргэцүүллүүдийг гол дүрийн бодролоороо дамжуулан уншигчид хүргэнэ. Энэ романы ерөнхий санаа, зохиолчийн “Ертөнцийн хамгийн эгэл боргил, хамгийн өрөвдмөөр, тэрчлэн хамгийн мулгуу хүний сэтгэл ч гайхаж мэлэрмээр тийм нарийн түвэгтэй зүйлс байдаг юм байна!.. Бид яагаад үүнийг ойлгохоос ингэтлээ зугтаж, хүн гэгчийг ойлгох, үнэлж дүгнэх ер маш амархан гэж боддог юм бол?” гэсэн хоёр өгүүлбэрт нуугдан байж ч болох юм. Тус номыг аймгийн Нийтийн номын сангаас амтархан уншаарай. 
Б.Ганаа 
 
 


Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Арьсан хүрэмтэй Мадонна” номыг танилцуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0