Дэлгэрмөрөн голын тухай
2019-03-26 23:20:55, 6136
Дэлгэрмөрөн голын сав газар нь Монгол орны хойт талд үндсэндээ өндөр уулын бүсэд оршиж, физик газар зүйн хувьд  Хангай  Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс гэж нэрлэгдэх хэсэгт багтдаг юм. Геологийн тогтоцын хувьд нийлмэл гетероген тогтоцтой Тува-Монголын кембрийн өмнөх бөөгнөрлийн төв мужийг эзлэх Сибирийн тавцангийн урд талыг хүрээлэн буй Төв Азийн атриат бүслүүрийн хойт хэсэгт оршдог. Дэлгэрмөрөн голын сав газрын хамгийн өндөр хэсэг ОХУ-ын хил дагуу зүүн өмнөөс баруун хойш сунаж тогтсон далайн түвшнээс дээш 3491 м өндөр өргөгдсөн Бүрэнхаан уул юм. Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 1148 метрийн өндөрт өргөгдсөн Сэлэнгэ мөрний эх буюу олон голын уулзвар юм.
 
Дэлгэрмөрөнгол 6 эрэмбэ бүхий Монголын томоохон голын нэг бөгөөд Улaaнтaйгын нурууны өвөр xaжуугaaс эx aвч 28100  км2 талбайгаас усжин, 445 км урт урсаж Идэр голтой нийлэн Сэлэнгэ мөрний эх болно. Дэлгэрмөрөн голын сав цутгал Бэлтэс голд Баянзүрх сум орчимд 0,09 сая шоо метр, Бүгсэй голд Төмөрбулаг сум орчим савд 0,05 сая шоо км ус, Дэлгэрмөрөн голд Мөрөн сум орчимд дунджаар 1.094 сая шоо км ус бүрэлдэх бөгөөд үүнд Бэлтэс голын ус орсон гэж тооцвол жилд дунджаар сав газрын хэмжээнд 1.144 сая шоо км усны нөөц байна. Түүнчлэн сав газрын ундны усанд 730,4 мянган шоо метр, малын ус хангамжинд 3243.2 мянган шоо метр, нийгэм ахуйн хэрэглээнд173.2 мянган шоо метр, хөнгөн үйлдвэрт 22,8 мянган шоо метр, эрчим хүчинд  63.3 мянган шоо метр усыг жилд хэрэглэдэг бөгөөд нийт 4232,896 мянган тонн ус хэрэглэж байгаагийн 77 хувийг мал аж ахуйд, 17 хувийн унд ахуйд, 4 хувийн нийгэм, ахуйн үйлчилгээнд, үлдсэн 2 хувийг дулаан хангамж, хөнгөн үйлдвэрлэлд хэрэглэдэг байна. Дэлгэрмөрөн голын сав газарт 2 аймгийн 14 сумын нутаг дэвсгэр багтах бөгөөд сав газрын 98,5 хувийг Хөвсгөл, 1,5 хувийг Завхан аймгийн нутаг тус тус эзэлж байна. Мөн Хөвсгөл аймгийн  13 сум,  Завхан аймгийн 1 сум багтдаг ажээ.
 
Н.Билигтуяа 
 


Дэлгэрмөрөн голын тухай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-21 09:22:48
    ?????: Дэлгэр гол.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-07 00:05:43
    ?1: Миний хамгийн хайртай үр минь хүсэж хүсэж хүлээсэн нэрийг нь би ДЭЛГЭР МӨРӨН гэж өгсиймаа ..Аав нь хүүдээ нарнаасч илүү хайртай шүү..Миний жижигхэн үлэг гүрвэл минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-28 11:37:25
    Zochin: Bayarlalaa saikhan medeelel baina
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-27 04:19:45
    ????? : Сайхан гол усаарамгаалаарай. Дэлгэрмөрөн голын эхэнд гадныхан усан цахилгаан станц барих гээд улайраад байна шүү.