2019 оны 03 дугаар сарын 26-ны 20 цагаас 03 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн хойноос баруун өмнө эргэж секундэд 3-8 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
Мөрөн хот орчмоор:
Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос баруун өмнө эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
2019 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 4-9 метр, 28-нд зарим нутгаар түр зуур 12-14 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурна. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 31-нээс дулаарна.
Мэдээ зохиосон синоптик инженер: Х. Цогжаргал
Сэтгэгдэл бичих