Хуурайшилтын зэрэг нэмэгдсээр байна
2019-03-21 12:12:56, 746
Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй байна. Өнөөдрийн байдлаар 15 сум түймрийн аюул дунд зэрэг буюу 2-р зэрэг,  9 сум түймрийн аюул бага зэрэг буюу 1-р зэрэгт байна.  Ойрын өдрүүдэд нийт нутгаар хур тунадас орохгүй салхи баруун хойноос секундед 5-10 метр, үе үе секундед 12-14 метр хүрч явган шуурга шуурах төлөвтэй байгаа учраас ард иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхааруулж байна.
Сүүлийн үед аймгийн хэмжээнд иргэдийн өвөлжөө, хаваржаа шатсан дуудлага Онцгой байдлын газарт ирж байгаа нь хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотой ажээ.
Б.Ганаа


Хуурайшилтын зэрэг нэмэгдсээр байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0