Хөвсгөлийн уулс болон хангайн нуруунаас эх авсан Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Шишгэд, Бүгсий, Үүр, Идэр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 1-38 см нимгэрч цаашид зузаарлын эрчим буурч мөс хэврэгшиж цөмрөх аюултай байгаа тул ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр явах, авто тээвэр хийхгүй байхыг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс анхааруулж байна. Хөвсгөл нуур хэдийгээр битүү мөсөн бүрхүүлтэй байгаа боловч зарим газарт өрх, хар хил гарч нуурын мөс нийт уртын дагуу харилцан адилгүй нимгэрч байгаа гэнэ. Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол Хатгал тосгон орчмоор мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай, Эрдэнэбулган сум орчмоор битүү мөсөн бүрхүүлтэй мөсний узаан 70 см байгаа нь өмнөх 10 хоногоос 11 см-ээр нимгэрч зарим газарт мөсөн бүрхүүл задарч эхэлсэн байна.
Б.Туяа
Зарим гол нуурын мөс нимгэрч, мөсөн бүрхүүл задарч эхэлжээ |
|
Сэтгэгдэл бичих