Дэлхийн усны өдрийг “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэнэ
2019-03-12 22:24:38, 2310
Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр Дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ. Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. 2015 онд Дэлхийн усны өдрийг "Ус ба тогтвортой хөгжил", 2016 онд “Сайн ус- Сайн ажлын байр”, 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй -Усны шийдэл” гэсэн уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ жил “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
 
Дэлгэрмөрөн Шишхэд голын сав газрын захиргаа нь тэмдэглэлт өдрийн хүрээнд 2 сарын 28-ны өдрөөс 3 сарын 22-ны өдрийг дуустал сав газарт хамрагдах сумуудад сургалт сурталчилгаа, танин мэдэхүйн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
Б.Ганаа
 


Дэлхийн усны өдрийг “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0