Хөвсгөл аймаг Монгол орны цэвэр усны нөөцийн 96 хувийг бүрдүүлдэг боловч сүүлийн жилүүдэд гол мөрний усны нөөцийн хомсдол жилээс жилд нэмэгдсээр байна. Хоёр жил тутамд мэргэжлийн байгууллагаас хийдэг тооллогоор аймгийн хэмжээнд сүүлийн 50 жилийн дотор 136 гол, 72 булаг, 1 нуур, 1 рашаан ширгэсэн дүн мэдээтэй байна.
Энэ нь дэлхийн дулаарал, хуурайшилт, цөлжилттэй холбоотой гэнэ. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усыг ариг гамтай хэрэглэх, усыг зөв зохистой ашиглах талаарх мэдээллийг ард иргэдэд өгч усаа хайрлан хамгаалах уриалга гаргасан байна. Тус аймгийн хэмжээнд 838 гол, 460 нуур, 200 гаран булаг, 62 рашаан, цөөрөм 2, цэвэрлэх байгууламж 3 байгаа гэдгийг Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын усны мэргэжилтэн Х.Пүрэвдож мэдээллээ.
ХӨВСГӨЛД ГОЛ, МӨРНИЙ УС ШИРГЭЛТ НЭМЭГДСЭЭР БАЙНА |
|
Сэтгэгдэл бичих