Мөсний баярын үеэр цаг агаар тогтуун байна
2019-03-01 10:42:04, 693

Хөх сувд 2019 мөсний баяр маргааш эхэлнэ. Энэ үеэр Хөвсгөл аймгийн нийт нутгаар цаг агаар тогтуун байна гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Баяр болох Хатгалд мөсний баярын өдрүүдэд өдөртөө -2, шөнөдөө -22 градус, баярын эхний өдөр буюу 3 сарын 2-нд бага зэргийн салхитай байх төлөвтэй байгаа гэнэ. Тус аймгийн зарим сумдаар бага зэргийн цастай байгаа бөгөөд хамгийн их нь Хатгалд 14 см, Улаан-Уулд 11 см цастай байна. Дулаарч байгаан улмаас цас хайлах төлөвтэй байгаа ажээ.

Б.Амирлан 



Мөсний баярын үеэр цаг агаар тогтуун байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0