2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
2019-02-27 22:15:33, 972
Хөвсгөл аймгийн нутгаар: Энэ сарын агаарын дундаж температур нь Дархадын хотгороор 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн ба ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эх, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр бүх нутгаар дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орох төлөвтэй . 
Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орох төлөвтэй . 
Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр Хөвсгөлийн уулсаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед түр зуур 20-24м/с хүртэл ширүүсч цасан ба шороон шуурга шуурах төлөвтэй байгаа ажээ.


2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0