2019 оны 02 дугаар сарын 19-ний 20 цагаас 02 дугаар сарын 20-ны
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр 27-32 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө Дархадын хотгор, Тэс, Идэр голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
Мөрөн хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
2019 оны 02 дугаар сарын 21-нээс 02 дугаар сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр 27-32 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Дархадын хотгор, Тэс, Идэр голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
Мэдээ зохиосон синоптик инженер: Х. Аюурзана
Сэтгэгдэл бичих