Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр 36-42 градус хүйтэн хонолоо. Энэ өвлийн хувьд хамгийн хүйтэн нь өнгөрсөн нэг сарын эхээр Дархадын хотгорт -45 градус хүртэл хүйтэрсэн байна.Тус аймгийн ихэнх сумдаар 0-15 см цастай байгаагаас хамгийн их нь Хатгал, Улаан-Уул суманд 15 см цастай байна. Ойрын өдрүүдэд цас орохгүй энэ сарын 15-аас хүйтний эрч сулрах төлөвтэй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Б.Гантуяа
Дархадын хотгор Идэр,Тэс, Үүрийн голуудын хөндийгөөр - 42 градус хүйтэн хонолоо |
|
Сэтгэгдэл бичих