"МӨРГӨЛИЙН АЯЛАЛЫН ЗУРАГ"-ийн тайлбар:
1. Дээрхийн агуй орчим машинуудаа бусдад саад бололгүйгээр зөв байрлуулна. Өргөхөөр авчирсан зүйлсээ дараах дэс дарааллаар өргөнө. Агуйд юу ч аваачиж өргөхгүй, зөвхөн мөргөж залбиран, хүслээ шивнэн, мөнгө, хадгаа даллан аравнайлж, агуйн хананд нааж энерги авч буцна.
2. Авчирсан хадгаа үүдний хэсэгт хүндэтгэлтэйгээр зүүнэ. Эс бол энэхүү энергийн орон зайд, агуйд хадгаа сайн даллаж хурайлан буцааж авч явна.
3.Авчирсан арц, хүжээ агуй өгсөх зам дагуу хар тугны орчим голд байрлуулсан тулганд буюу тусгай тавцан дээр уугиулна. Сав, уутыг хаялгүй авч буцна.
Энэхүү тавцан дээрх аяганд архины дээжийг дусаан
өргөлөө хангай дэлхийдээ хүний хөлөөс зайдуу очиж өргөн, шилийг хаялгүй авч буцна.
4.Зүүн гар талд хадан цохионы дор өргөлийн хэсэгт авчирсан сүү, цайны дээжийг аяганд дусаан, идээ өргөлөө тавьж, бага хэмжээгээр зөвхөн дээжийг тавин чихэр, печень өргөхгүй өргөвөл бага хэмжээтэй, цаасгүй тавьж, өргөнө. шар будаа, цоохор тахилга өргөх нь сайн бусдыг хүний хөлөөс зайдуу очиж, энэхүү ариун дагшин хангай дэлхийдээ хүслээ шивнэн өргөнө. Сүүг хайрцагтай нь үлдээж болохгүй, хайрцаг сав баглаа, боодол бүхнийг авч буцна.
5. Зориулж авчирсан бүх өргөлүүдээ сайхан бүхнээ бодож өргөсний дараа агуй руу өгсөнө. Өгсөх зам хальтиргаа гулгаатай тул болгоомжтой өгсөж агуйн аманд бие биедээ туслан яаралгүйгээр орж, гарч, уруудаж буухдаа бусаддаа туслах
Агуй дотор ороод бэлгэдэл болгон авчирсан мөнгө төгрөг, хадгаа даллан хурайлж, энерги эрч хүч аван, хүслээ залбирч мөргөн гарна. Агуйд юу ч үлдээж болохгүй, цэвэрхэн байлгахад анхаарна.
Агуй руу ирж, буцах замд нарийн хэсэгт бусад машиндаа зай тавьж өгч байх, мөс халиа гүйсэн хэсэгт болгоомжтой зорчих, хэсэг эрэгцэг газарт орохгүй болгоомжлох, бусаддаа сануулах, агуйн орчим буюу зам дагуу гал түлэх, хог хаягдлаа зам дагуу хаяхгүй байхад онцгой анхаарна уу!
Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл бүхэн нь биелэх болтугай!
Ариун дагшин хангай дэлхий таны зөв сайхан үйлдэл бүхэнд тань баясаж, буян заяа тань тэгшрэн, дэлгэрэх болтугай. Хурай хурай
Т.Амарсайхан
Даян дээрхийг зорьж буй иргэдийн анхааралд |
|
Сэтгэгдэл бичих