Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт байдаг Дөрөө нуур сүүлийн жилүүдэд дундарсаар гурван хэсэг тасарсанд нутгийн иргэд тун удахгүй ширгэж үгүй болох нь гэж харамсаж байгаа юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнгөрсөн оноос эхлэн эрдэмтэдийг урьж нуурын усыг сэргээх боломжтой эсэх талаар судалгаа хийлгэсэн байна.Судалгааны хүрээнд Дөрөө нуурын усны түвшин эргэж хэвэндээ орох боломжтой, эсэх талаар тодруулж, яаж хэвэнд нь оруулах суурь боломжуудыг туршиж үзсэн нь амжилттай болжээ. Тиймээс Дөрөө нуурыг сэргэх боломжтой гэж үзэж баталгаажуулсан баримтыг гаргасан байна. Дөрөө нуур нь Рашаант сумын төвөөс баруун урагш арваад километрт байрладаг бөгөөд нутгийн иргэд “Дөрөө цагаан нуур” гэж хүндэтгэн нэрлэдэг гэнэ. Тус нуур гадагшаа урсгалгүй хэдэн булгийн усаар тэжээгддэг зөөлөн шүлтлэг устай учир зун хүн усанд ороход биеийн арьс зөөлөрч угаасан хувцас өнгө ордог гэнэ. Нутгийн иргэд өвлийн улиралд гарсан хужрыг хаман авч шахаж хужир бэлтгэдэг бөгөөд эрүүл мэндэд нэн тустай учраас гүйлгээ сайн байдаг ажээ.
Б.Гантуяа
Дөрөө нуурыг сэргээх боломжтой гэж үзжээ |
|
Сэтгэгдэл бичих