Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна
2018-12-31 12:52:17, 536
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Энэ 31-нд говийн нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 1 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.


Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0