МӨРӨН ХОТЫГ 14000 ЦЭЦГЭЭР ГОЁНО
2018-05-28 10:31:17, 585

Хөвсгөл аймгийн Хот тохижилт үйлчилгээний төвөөс Мөрөн хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах ногоон Мөрөн хот болгох зорилтын хүрээнд энэ хавар 14000 цэцгээр гоёхоор үрсэлгээ хийж байна.
Үрсэлгээг 3 сарын нэгнээс эхлэн хүлэмжинд хийжээ. Аялал жуулчлалын улирал ирж буйтай холбогдуулан гадна дотны жуулчид Хөвсгөл нуурыг зорихдоо Мөрөн хотыг дайран өнгөрдөг билээ. "Ирж буй жуулчид болон орон нутгийнхаа иргэдэд ая тухтай эко орчин бүрдүүлж өнгөрсөн зун 8000 цэцгийг талбайд суулгаж байсан бол энэ хавар хүүхдийн баяраас өмнө 6000 цэцэг, үлдсэн 8000-ыг нь наадмын өмнө нийт 14000 цэцгийг олон нийтийн эзэмшлийн талбайд шилжүүлэн суулгана" гэдгийг Хот тохижилт үйлчилгээний төвийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн О.Батчулуун хэлж байлаа.



МӨРӨН ХОТЫГ 14000 ЦЭЦГЭЭР ГОЁНО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0