Хөвсгөл аймгийн хэмжээнд "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-өөр нийт 48470 ширхэг, мод, бут сөөгийг тарьжээ.
Үүнээс 37944 ширхэг мод, 9941 ширхэг бут сөөг, 140 м кв цэцгийн мандал, 40 м кв зүлэгжүүлэлт, шинээр 5 сум бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, аймгийн хэмжээнд нийт 282 аж ахуйн нэгж байгууллага, 738 өрх нийт 3975 иргэд идэвхтэй оролцож 92,528,200 төгрөгийг зарцуулсан байна. Хамгийн их мод тарьж идэвхтэй оролцсон Рашаант сум 2912 ширхэг мод, Жаргалант сум 2661 ширхэг мод, Тариалан сум 2303 ширхэг мод тарьсан байна. Тус аймгийн хэмжээнд энэ хавар өмнөх онуудаас 4 дахин их мод, бут сөөгийг тарьжээ.
ӨМНӨХ ОНУУДЫНХААС ДӨРӨВ ДАХИН ИХ МОД, БУТ СӨӨГ ТАРЬЖЭЭ |
|
Сэтгэгдэл бичих