Гэр бүлийн хөгжлийн цогц төв байгуулна
2024-09-02 10:18:13, 115

Хөвсгөл аймагт  гэр бүлд суурилсан нийгмийн үйлчилгээг хүн амын бүлгүүдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлж, тэгш хүртээмжтэй, чанартай, хүний эрхэд тулгуурлан цогцоор үзүүлэх Гэр бүлийн хөгжлийн цогц төв байгуулна.

Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Баярмаагаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт ажиллалаа.

Тус төвийг  байгуулах барилга байгууламж, аймгийн хүүхэд, гэр бүл, хүн амын бүлгүүдийн ажбэлтгэл, холбогдох ажлуудыг шуурхай эхлүүллээ. байдал, төвөөр үзүүлэх үйлчилгээ, удирдлага, зохион байгуулалт зэргийг судлан, орон нутгийн нөхцөл байдалтай танилцсан байна.

Мөн аймгийн Засаг дарга болон төвийн үйл ажиллагаатай холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тус төв төр, хувийн хэвшлийн түншлэлээр гэр бүлд нийгмийн болон боловсрол, хөгжлийн үйлчилгээг цогцоор нэг дороос үзүүлэх бөгөөд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд энэ оны 10 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж холбогдох ажлуудыг шуурхай эхлүүллээ.

Б.Тамир



Гэр бүлийн хөгжлийн цогц төв байгуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0