Хөвсгөл аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил” болгон зарласан.
Нэрлэсэн жилийн нээлт болж, энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сум, агентлаг байгууллагын удирдлагуудад танилцууллаа.Энэ жил хүүхдийн хөгжил, хамгаалалтай холбоотой суурь үзүүлэлт, салбаруудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулж, хүүхдэд чиглэсэн ажил, үйлчилгээний чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, тэдний аж байдалд ахиц өөрчлөлт гаргах зорилго дэвшүүлж, 4 зорилтын хүрээнд 74 ажил хэрэгжүүлнэ.

Хүүхдэд ээлтэй орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ, хамгааллын хариу үйлчилгээг сайжруулах чиглэлд нийт 5,4 тэрбум төгрөг зарцуулж, үр дүнг тооцно гэдгийг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр мэдээллээ.
Тус аймагт 18 хүртэлх насны 50227 хүүхэд амьдарч байна.

Б.Ганаа
| Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих ажилд 5,4 тэрбум төгрөг зарцуулна |
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих