Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн хэрэг 24 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 66,7 хувиар өссөн, хүүхэд хохирсон гэмт хэрэг 41 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 18,6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн 9 сарын байдлаар гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт 320 хүн байгаа бөгөөд насанд хүрээгүй холбогдогч 7,5 хувийг эзэлж байна.
Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн 20,8 хувийг эмэгтэй хүүхэд эзэлж байгаа нь мөн оны өмнөх үетэй харьцуулбал 20 хувь, 79,1 хувийг эрэгтэй хүүхэд эзэлж байгаа нь мөн оны өмнөх үетэй харьцуулбал 29 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ онд гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг нийгмийн байдлаар нь ангилбал 8.3 хувийг сургууль завсардсан буюу ерөнхий боловсролын сургуульд суралцдаггүй хүүхдүүд эзэлж байна.
Гэмт хэрэгт холбогдсон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 59 хувийг хөдөө орон нутгийн сургуулийн хүүхдүүд, 41 хувийг Мөрөн сумын сургуулийн хүүхдүүд эзэлж байна.
Гэмт хэрэгт оролцсон хэлбэрээр ангилж үзэхэд хүүхэд үйлдсэн нийт гэмт хэргийн 33.3 хувийг бүлэглэн үйлджээ.
Б.Ганаа
Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь нэмэгджээ |
Сэтгэгдэл бичих