#АНЗААР аян эхэллээ
2023-03-09 15:06:16, 431

Хөвсгөл аймагт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх #АНЗААР аяныг эхлүүллээ.

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд8 залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах” зорилгоор #АНЗААР аяныг  улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, ЗДТГ бүхий 64 төрийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд 3 танхимд 2 өдрийн хугацаанд 24 бүлэг болон сургалтад оролцож байна.   Энэ үеэр "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах" сэдвээр сургалт, мэдээллийг өгч байна.

Монгол Улсад сүүлийн зургаан жилд 1400 хүн хар тамхины гэмт хэрэгт холбогдсоноос 92.3 хувийг 13-35 насны залуучууд эзэлж байна. Жил ирэх тусам мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх залуучууд нэмэгдэж, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа учраас #АНЗААР аяныг эхлүүлжээ.Хөвсгөл аймагт сүүлийн 6 жил энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй боловч 1 иргэн хар тамхитай холбоотой хэргээр ял эдлээд суллагдсан байна. Мөн тус аймагт хар тамхины төрлийн ургамал ургадаг тархац бүхий нутаг гэж үздэг учраас өсвөр үе залууст хорт зуршлаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл олгох нь чухал байгаа аж.

Б.Ганаа

 

 

 



#АНЗААР аян эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0