Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг “Иргэний андгай” өргөх уламжлалт ёслолын үйл ажиллагаа 20 дахь жилдээ болж 200 гаруй залуус оролцлоо.

Иргэний андгай өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг оролцож Хоймор нутгийн ирээдүй болсон залуустаа баяр хүргэлээ.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 98 жилийн ой тохиож байгаа энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй залуустаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэв. Мөн иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлан, эерэг хандлагатай зөв иргэн болохыг хүсэн ерөөж, салбар бүрийн манлайлагч, удирдагч нэгэн байхыг хүсэж, баяр хүргэлээ.


Ёслолд 200 гаруй залуус оролцож хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа андгайлж хүүхэд, залуусын төлөөлөл Монгол Улсын иргэний үнэмлэхээ аймаг, орон нутгийн удирдлагуудаас гардан авлаа.

Тус аймагт 0-18 насны 50071 хүүхэд байдаг бөгөөд тэдгээрийн 1821 буюу 3,6 хувь нь өсвөрийн залуус юм.
| “Монгол Улсын иргэний андгай”-өргөх ёслолд 200 гаруй залуус оролцлоо |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих