Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой хүүхдийн цэцэрлэг шинээр барьж ашиглалтад орууллаа.

Ийнхүү Баянзүрх сумын хүүхэд багачууд хичээлийн шинэ жилд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох боломж бүрдлээ.Тус сумын хуучин цэцэрлэгийн барилгыг 1966 онд аж ахуйн аргаар барьсан нэг давхар гурван байртай бөгөөд 2015 онд ашиглалтын хугацаа дуусаж онцгой байдлын газрын акт гарсан байна. Сумын удирдлагууд, багш ажилчид, эцэг эхчүүдийн зүгээс шинэ цэцэрлэгийн байртай болох хүсэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт удаа дараа тавьсны дагуу 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг улсын төсөвт тусгуулж цэцэрлэгийн шинэ байртай боллоо.

Цэцэрлэгийн барилгыг “Хөвсгөл батчандмань” ХХК чанартай гүйцэтгэж, цаг хугацаанд нь хүлээлгэн өгсөн явдалд багш ажилчид, эцэг эхчүүд, хүүхэд багачуудынхаа өмнөөс баярлаж талархсанаа нээлтийн үеэр илэрхийлж байлаа.
| Баянзүрх суманд 100 ортой цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих