ҮРЖҮҮЛГИЙН ТӨВ ДЭХ ЗЭВЭГ ЗАГАСНУУДЫГ "ОЛОН ГОЛЫН БЭЛЧИР"-Т БУЦААЖ ТАВИЛАА
2018-05-26 23:12:25, 1248

Мөрөн сумын  Баян голын хажууд байгуулсан "Загас үржүүлгийн  төв" дэх 45 толгой эх загасыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажлын хэсгийн хяналтан дор голд нь буцааж тавилаа.

Хөвсгөл аймгийн Засаг даргын "Хөгжсөн Хөвсгөл" хөтөлбөрийн хүрээнд загас үржүүлэх цөөрмийн аж ахуй байгуулах ажлыг тусгагдсаны дагуу Монголын загас хамгаалах тул сангийн дэмжлэгтэйгээр "Загас үржүүлгийн  төв"-ийг байгуулжээ. Энэ төвд Төмөрбулаг сумын Засаг даргын зөвшөөрөлтэйгээр "Олон голын бэлчир" хэмээх газраас 45 толгой зэвэг барьж авчран түрсийг нь авсан юм.Зөвшөөрөлтэй барьсан 45 зэвэгнээс түрсийг нь авч 150 мянган жарамгай, жараахай болгон өсгөн үржүүлж Бүрэнтогтох, Мөрөн сумын нутагт Дэлгэрмөрөний сав газар, Баянголд ирэх сард тавих гэнэ. 

Нэг зэвэг загас жилд 5000-7000 түрс гаргадаг бөгөөд байгалийн жамаар түрсний 0,01 хувь нь загас болох боломжтой байдаг байна. Харин зориудын аргаар загас үржүүлснээр зэвэг загаснаас гарсан түрсний  90-95 хувь нь загас болох боломжтой байдаг гэнэ.
1990 оноос хойш Хөвсгөл аймгийн гол мөрний загас 4-5 дахин цөөрсөн судалгаа байдаг аж. Иймээс загасны нөөцийг нэмэгдүүлэх, экологийн нөөц бүхий загасыг бий болгож цаашид загасны цех байгуулж Хөвсгөл брэндийг бий болгох зорилготой ажээ.


ҮРЖҮҮЛГИЙН ТӨВ ДЭХ ЗЭВЭГ ЗАГАСНУУДЫГ "ОЛОН ГОЛЫН БЭЛЧИР"-Т БУЦААЖ ТАВИЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-12 21:37:49
    Зочин: Сайхан буянтай ажил байна