ТЭМҮҮЛЭЛ КЛУБЫН ГИШҮҮН СУРАГЧИД "ДУЛААНХАН" УУЛЫН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭВ
2018-05-26 23:10:17, 544

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Монгол Улсын гавъяат багш Д.Батсуурийн нэрэмжит "Титэм" хоёрдугаар сургуулийн "Тэмүүлэл" клубын сурагчид "Дулаанхан" уул орчмын хогийг цэвэрлэж эх дэлхий байгалиа хамгаалах сайн үйлсэд нэгджээ.
"Мөрөнчүүд хойморт орших Дулаанхан ууландаа гарч цай сүүний дээжээ өргөн залбирдаг билээ. Гэвч авч очсон цай сүүний дээжний сав, архины шил, хадаг гээд олон төрлийн хогийг ууланд орхиж  хангай дэлхийгээ бохирдуулсан байна" гэж "Тэмүүлэл " клубын багш Б.Мөнхбаяр хэлж байв.
Тус клуб нь ногоон дэлхийгээ хайрлах зорилтын хүрээнд ойр орчмын хог хаягдлыг түүж үе тэнгийн хүүхдүүдээ эко орчинд амьдрахыг уриалдаг ажээ.



ТЭМҮҮЛЭЛ КЛУБЫН ГИШҮҮН СУРАГЧИД "ДУЛААНХАН" УУЛЫН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0