Хөвсгөл аймгийн Мөрөн сумын зорилтот багуудын гэр бүлүүдэд хүрч ажиллах, нийгмийн суурь үйлчилгээ авах боломж, нөхцөлийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг нь илрүүлж, хариу арга хэмжээ авах зорилготой “ Миний гудамж миний гэр” аян эхэллээ. Аяны хүрээнд зорилтот бүлгийн гэр бүл, хүүхдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг салбар дундын оролцоотой зохион байгуулж байна. Энэ үеэр Мөрөн, Түнэл сумын ИТХ, ЗДТГ, ДЗМОУБ-ын “Хөвсгөл” орон нутгийн хөтөлбөр хамтран Хөх толгой, талын хонхор, 13-р багийн элстийн арын 560 өрхийг хамруулан 1 сарын хугацаанд зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээний хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг, явуулын сургалт, үйлчилгээг иргэдэд хүргэнэ.
“Тус хороодын хувьд аймгийн Цагдаагийн газарт хандсан иргэдийн дуудлага өндөртэй, төрийн үйлчилгээг авах боломж хязгаарлагдмал өрхүүдтэй энэхүү аяны хугацаанд тулж ажиллахыг зорьж байна” гэдгийг ГБХЗХГ-ын дарга Ч.Дашбаяр хэлж байлаа.
Б.Туяа
| Миний гудамж миний гэр аянд 560 өрхийг хамруулна |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Сэтгэгдэл бичих