Эх үрсийн баярын өдөр мэндэлсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ
2021-06-01 23:50:48, 701

  Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас  жил бүрийн 6-р сарын 1, хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан шинээр мэндэлсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлал билээ. Өнөөдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт баярын өдөр төрсөн хүүхэд, амаржсан ээжүүдэд хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.   Тус тасагт   5-р сарын 31-нд 11, 6-р сарын 1-ний өдрийн 15 цагийн байдлаар  2  нийт 13 хүүхэд шинээр мэндэлсэн байлаа.

Б.Туяа 


Эх үрсийн баярын өдөр мэндэлсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ