Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Хот тохижуулах үйлчилгээний төв хамтран сумын нутаг дэвсгэрт шарилж төрлийн ургамлын их ургаж байгаатай холбогдуулан эрүүл орчинд аж төрөх зорилтын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага ойр орчныхоо 50 хүртэлх метр газрын шарилжийг зулгаах зайлуулах Харшлын эсрэг хамтдаа “Шарилжгүй Мөрөн” аяныг хоёр дахь жилдээ зарлалаа. Аян есдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд ойр орчмын шарилжийг зулгааснаар эрүүл орчинд аж төрөх боломж олдох төдийгүй шарилжнаас үүдэлтэй харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ. Өнгөрсөн жил зарласан тус аянд Мөрөн сумын зарим иргэд шарилжийг бөөгнүүлэн хатааж малчдад өгсөн нь өвлийг өнтэй давахад тус болсон ажээ.
ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА “ШАРИЛЖГҮЙ МӨРӨН” АЯН ЗАРЛАЛАА |
|
Сэтгэгдэл бичих