Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Залуучуудын хөгжлийн төв хамтран "Үлгэрч аав ээж” цахим уралдааныг хоёр дахь жилдээ зарлалаа.
Тус уралдаан нь гэр бүлийн таатай орчныг бүрдүүлэх, эцэг эхчүүд хүүхэд багачууддаа цаг гарган, хамтран харилцан ярилцдаг байх зорилтын хүрээнд орой бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгч байхыг уриалж байгаа юм. Уралдааны бүтээлийг цахимаар хүлээн авч шилдэг 6 өрхийг шалгаруулна. Монголчууд эрт цагаас хүүхдээ үлгэрээр хүмүүжүүлэн, тэднийг эр зоригтой, зөв хүсэл тэмүүлэлтэй болгодог байжээ. Үлгэр сонсох нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлж, тэдний хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг учраас хөл хорионы үед орой бүр үлгэр ярьж өгч, цаашид үлгэрээр хүүхдээ хүмүүжүүлэх монгол ухаанд сургах, өв соёлоо дээдлэхийг залууст уриалж байгаа ажээ.
Б.Ганаа
| "Үлгэрч аав ээж" цахим уралдаан зарлав |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12