Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хичээл сургууль зогссон энэ үед эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хараа хяналтаа сайжруулж үр хүүхдээ хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрх, аюулгүй байдлыг нь хангах эрхэм үүргээ улам бүр нэмэгдүүлэх шаардлагатай байгааг анхааруулав. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт үлдээхгүй байх, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг гэр бүлээрээ хэрэгжүүлэхийг уриалж байв. Мөн айл өрх бүр хөршийн холбоог сайжруулж, хүүхэд хараа хяналтгүй байгаа болон хүүхдийн эрх зөрчигдөж болзошгүй мэдээллийг хүүхдийн тусламжийн 108 утас болон 9203-1717 дугаарт тогтмол авч байгаа ажээ.
Б.Ганаа
Хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулахыг анхаарууллаа |