Музей үзэх хүүхдүүдийн тоо эрс нэмэгджээ
2020-10-09 21:46:17, 687

Хөвсгөл аймагт жилд дунджаар 3500 орчим хүүхэд музей үздэг байсан бол Соёлын сайдын тушаалаар 18 хүртэлх насны бүх хүүхэд музей үнэгүй үзэх болсноор музей үзэх хүүхдүүдийн тоо эрс нэмэгджээ. Мөрөн суманд зөвхөн нэг сарын дотор 1207 хүүхэд музейгээр үйлчлүүлсэн байна.

Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулагдаж 1967 онд Орон нутаг судлах Музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай, 12 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

 

Б.Ганаа



Музей үзэх хүүхдүүдийн тоо эрс нэмэгджээ