Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч Үүрцайхын Энхжингийн "Гэгэ" уран бичлэгийн 2 дахь үзэсгэлэнгээ Мөрөн хотын Хүүхдийн ордонд гаргалаа. Ү.Энхжин “Би анх 6-р ангиасаа эхлэн монгол бичгийг сонирхон судалж эхэлсэн. Үндэсний бичгээ шимтэн сурах их далайн аяллын хөлөг онгоцны тасалбарыг ээж минь надад авч өгсөн. Монгол бичиг бол хүн бүрийн сэтгэлгээний урлаг, бидний бахархал юм. Үндэсний бичгээ судалж, уран бичлэгээр бичих агшинд аз жаргалыг мэдэрдэг. Үгээр илэрхийлэх аргагүй сайхан мэдрэмж. Үндэсний бичгээр урлана гэдэг бол жинхэнэ оюуны бясалгал шүү. Миний мөрөөдөл бол үндэсний бичгээ сайн эзэмшиж, хайрлан бахархаж, түгээн дэлгэрүүлж, хамтдаа дэлхий даяар сурталчлан таниулах юмсан гэж хүсдэг” гэдгийг хэлж байлаа.

Тэрбээр өнгөрсөн жил "Этүгэн" уран бичлэгийн анхны үзэсгэлэнгээ гаргаж, үе тэнгийн найзууддаа зориулан 25 сорил багтсан 45 хуудастай “Оюуны шигтгээ” үндэсний бичгийн сорилын ном бүтээж байсан юм.


Б.Гантуяа
| Ү. Энхжин "Гэгэ" уран бичлэгийн үзэсгэлэнгээ гаргалаа |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07