Мөрөн сумын алслагдсан багт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
2020-09-28 20:55:59, 539

Мөрөн сумын алслагдсан 14-р багт 150 хүүхдийн Ивээл цэцэрлэг ашиглалтад орж нээлтээ хийлээ. Цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх боловсролын салбарын удирдлагууд оролцлоо.

Тус цэцэрлэгийн барилгыг хамгийн сүүлийн стандартаар барьсан 2 давхар хүүхдэд сурч боловсрох ээлтэй орчинг бүрдүүлсэн байна. Мөрөн сумын 14-р багийн иргэд нийтийн тээврийн унаагаар 3-5 км явж  цэцэрлэгт хүүхдээ өгдөг байсан гэнэ. Мөн цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас зарим хүүхдүүд хамрагдаж чаддаггүй байсан олон асуудал шинэ цэцэрлэгт ашиглалтад орсноор ард үлджээ. Ийнхүү Мөрөн сумын алслагдсан багийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг хүртэж үе тэнгийнхэнтэйгээ суралцаж хөгжих боломж бүрджээ.

Б.Туяа 

 


Мөрөн сумын алслагдсан багт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0