Монголын шилдэг стрийт артистууд хамтран гэр хорооллын бүсэд өнгө нэмж, хүүхдүүдийн төлөө гэгээлэг орчинг бий болгохоор Солонгон бүрхүүл аяныг өнгөрсөн оноос эхлэн Улаанбаатар хотод өрнүүлж эхэлжээ. Тус хамт олон орон нутгаас Хөвсгөл аймгийг сонгон уран бүтээлчид Мөрөн хотод ажиллаж байна. Стрийт артистууд өсвөр насны хүүхдүүдэд зориулж НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөгөө, Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын чиглүүлэг дээр үндэслэн сургуулиудын ханан дээр зураг зурж байна. Мөн дизайнер архитекторууд Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан агуулга бүхий хээний загвар гаргаж Мөрөн хотын хашаан дээр зураг зурж байна. Тодруулбал орон нутгийн онцлог бүхий цаа, урц зэргийн зурагтай 6 төрлийн хээг гарган айл өрхүүдийн хашаан дээр урлаж байгаа бөгөөд хээний эх загварыг орон нутагт үлдээх гэнэ. Загварыг айл өрхүүд авч өөрснөө хашаан дээрээ зурж хашаагаа жигдрүүлэх боломжтой гэнэ. Мөн худаг болон сургуулийн орчинд хүүхэд багачуудаа хайрлах гэр бүлийн дулаан орчныг бүрдүүлэхийг уриалсан зургуудыг зурж байгаа ажээ.
Б.Ганаа
Солонгон бүрхүүл аян Хөвсгөл аймагт өнгө нэмж байна |
Сэтгэгдэл бичих