Эрдэм 15-р цэцэрлэг нутгийн онцлог бүхий орчин бүрдүүлжээ
2020-09-09 10:50:35, 730
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Л.Мижиддорж эрхлэгчтэй Эрдэм 15-р цэцэрлэгийн хамт олон нутгийн онцлог бүхий түүхийн өв соёл, үндэсний уламжлалаа таниулах зорилготой жишиг болохуйц орчинг бүрдүүлжээ.Тус цэцэрлэгийг энэ оны нэгдүгээр сард байгуулсан боловч коронавирүсний нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаагаа энэ сараас эхлэн явуулж байна.
Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Эрдэм 15-р цэцэрлэгийн хамт олон цэцэрлэгээ иж бүрэн тохижуулсан байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тухайлбал Хөвсгөл нутгийн 6 ястан, Алунгоо хатны хөшөө, Хөвсгөл нуур, Цаатны урц зэргийг тухайн цэцэрлэг дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулгын хамт бүтээжээ. Мөн хүүхдүүдэд монгол ахуйг сурталчлах зорилгоор хөхүүр, гэр барих, хөлөгт тоглоом, сур элдэх зэрэг орчинг бүрдүүлж гаднаа болон цэцэрлэг дотроо 2 усан оргилууртай нийт 10 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн байна. 
Тус цэцэрлэгийн 6 бүлэгт 150 хүүхэд суралцаж байна.
Б.Гантуяа 


Эрдэм 15-р цэцэрлэг нутгийн онцлог бүхий орчин бүрдүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-08-29 13:20:32
    Зочин: ЗӨВ ШҮҮ