Хөвсгөл аймаг энэ оныг “Хүүхэд хамгаалал- өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж нэрлэсэн жилийн хүрээнд олон бүтээлч ажлыг өрнүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд Хөвсгөл нуурын эрэгт олон улсын “Найрамдал-2” зусланг байгуулахаар судалгааны ажлыг хийсэн юм. Энэ тухай Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай олон улсын Найрамдал-2 зусланг Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Тус зусланг байгуулснаар аялал жуулчлал хөгжих, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвараа нээн хөгжүүлэх, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагаа сайжрах зэрэг олон ач холбогдолтой ажээ. “Найрамдал-2” зусланд Хөвсгөл аймгийн төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүд ирж Хөвсгөл нуурыг үзэн далайн хөвөөнд амрах боломжтой олон улсын зуслан байгуулагдах ажээ.
Б.Ганаа
Хөвсгөл нуурын эрэгт "Найрамдал-2" зуслан байгуулна |