ЖАРАМГАЙНУУД БИЕ ДААХ ЧАДВАРТАЙ БОЛСОН УЧИР ГОЛД ТАВИЛАА
2018-06-19 14:08:13, 1738
 "Загас үржүүлгийн төв" дэх Зэвэг загасны 150 000 жарамгай хоолонд орж бие даан амьдрах чадвартай болсон учраас Баянголд тавилаа. 
 
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Аялал жуулчлалын тулгуур төв болох" зорилтын хүрээнд Хөвсгөл аймагт 150 мянган жарамгайг үржүүлж, байгаль экологийн нөөцийг бүрдүүлэхээр "Загас үржүүлгийн төв"-ийг өнгөрсөн 4 сард Бүрэнтогтох сумын Баянголын эрэгт байгуулсан билээ.
Тус аймгийн ИТХ-аас аялал жуулчлалыг хөгжүүлэх, Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхэд 40 сая төгрөгийн төсөв баталсан бөгөөд эхний ээлжинд аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд 4-5 дахин цөөрсөн загасны тоог нэмэгдүүлэх, байгаль экологийн нөөцийг бүрдүүлэхээр  25 сая төгрөг зарцуулан 150 мянган жарамгайг Зэвэг загаснаас гарган авч 3 сарын турш өсгөн үржүүлсэн юм. Засгийн газрын тогтоолоор нэг Зэвэг загасны үнэлгээ 17 мянган төгрөг байдаг гэнэ.  Өнөөдрийн байдлаар 150 мянган жарамгайд 25 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд энэ нь цаашид 2 тэрбум 550 сая төгрөгийн үнэлгээтэй нөөц бүрдүүлж байгаа чухал ач холбогдолтойг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа.  Нэг зэвэг загас жилд 5000-7000 түрс гаргадаг бөгөөд байгалийн жамаар түрсний 0,01 хувь нь загас болох боломжтой байдаг байна. Харин зориудын аргаар загас үржүүлснээр зэвэг загаснаас гарсан түрсний  90-95 хувь нь загас болох боломжтой байдаг гэнэ.1990 оноос хойш Хөвсгөл аймгийн гол мөрний загас 4-5 дахин цөөрсөн судалгаа байдаг аж. Иймээс загасны нөөцийг нэмэгдүүлэх, экологийн нөөц бүхий загасыг бий болгож цаашид загасны цех байгуулж Хөвсгөл брэндийг бий болгох зорилготой Загас үржүүлгийн төвийн энэ хаврын үйл ажиллагаа амжилттай болж 45 Зэвэг загаснаас 150 мянган түрс гарган авч өсгөн үржүүлж жараахай болгон Баянголд ийнхүү тавилаа.
Б.Гантуяа 
 


ЖАРАМГАЙНУУД БИЕ ДААХ ЧАДВАРТАЙ БОЛСОН УЧИР ГОЛД ТАВИЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-06-19 16:51:28
    Зочин: Гоё мэдээ байна.ажлын багийнханд сайн сайхныг хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-06-19 16:37:14
    Зочин: Amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-06-19 16:37:11
    Зочин: Amjilt