“Хамтдаа сэргийлж хайртай бүхнээ хамгаалъя” цахим уралдааныг зарлалаа
2020-03-06 22:58:46, 1650

Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилсан “Хүүхэд итгэлийн харц” аяны хүрээнд шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдүүдээр дамжуулан гэр бүлд нь урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл санал санаачлагыг өрнүүлэх, хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цахим орчинд зөв үлгэр дууриалал үзүүлэх зорилготой “Хамтдаа сэргийлж хайртай бүхнээ хамгаалъя”  цахим уралдааныг зарлалаа.

Уралдааныг Хөвсгөлийн өнгө сайт, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн номын өргөө хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бага, дунд, ахлах гэсэн насны    ангилалд гар зураг, зохион бичлэг, эсээ гэсэн төрлөөр  цахимаар зохион байгуулна.

 Уралдаанд оролцох хүүхдүүд коронавирүсний халдвараас гэр бүлдээ хэрэгжүүлж байгаа сайн арга туршлага болон олон нийтийг зөв мэдээлэл, дадалд уриалсан байх. Мөн хамтдаа сэргийлэхгүй байснаар гарах сөрөг үр дагаврыг сэрэмжлүүлэг хэлбэрээр тусгаж өгөх бөгөөд  ангилал тус бүр эхний 3 байрыг шалгаруулж “Хөвсгөлийн өнгө” сайтаар олон нийтэд сурталчлан танилцуулж өргөмжлөл, мөнгөн шагнал, ном, хичээлийн хэрэглэл зэргээр шагнаж урамшуулах ажээ.

Б.Амирлан 



“Хамтдаа сэргийлж хайртай бүхнээ хамгаалъя” цахим уралдааныг зарлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0