Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд төрийн байгууллагын удирдлагуудад бага насны хүүхэдтэй эхчүүдэд цалинтай чөлөө олгож хүүхдээ харах боломжийг нь олгохыг үүрэг болгов. Тэрээр шинэ коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор 3 дугаар сарын 2 хүртэл цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоосон энэ үед бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй байна.Төрийн байгууллагууд ажилчдынхаа гэр бүлийн судалгаа гаргаж анхаарлаа хандуулж ажиллах нь чухал юм. Мөн сүүлийн үед томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа тул эцэг, эх, асран хамгаалагчид аль болох чөлөө олгож албан хаагчдын ар гэр, үр хүүхдэд анхааран ажиллах хэрэгтэйг Онцгой комиссын хуралдаан дээр төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Б.Гантуяа
Бага насны хүүхэдтэй эхчүүдэд хүүхдээ харах боломжийг нь олгохыг үүрэг болгов |
|
Сэтгэгдэл бичих