Бага насны хүүхэдтэй иргэдийг богиносгосон цагаар ажиллуулахыг уриалав
2020-02-04 17:31:18, 1141
Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас томуу, томуу төст өвчний тархалт, шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх төрлийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан 0-6 настай хүүхэдтэй ажилтнуудыг ирэх сарын 3 хүртэлх хугацаанд  богиносгосон цагаар ажиллуулах уриалга гаргалаа.  Энэхүү арга хэмжээг тус байгууллага өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн хоёрдугаар сарын 3-наас ирэх сарын 2 хүртэл бага насны хүүхэдтэй ажилтнуудаа богиносгосон цагаар ажиллуулж цалинг нь бүтэн олгох шийдвэрийг гаргасан байна. Мөн нийт эцэг эхчүүдэд хөл хорионы дэглэмийг мөрдөж, хүүхдийг гадуур гаргахгүй байх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, бага насны хүүхдийг гэртээ хараа хяналтгүй үлдээхгүй, гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхаарууллаа.
 
Б.Ганаа


Бага насны хүүхэдтэй иргэдийг богиносгосон цагаар ажиллуулахыг уриалав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-05 07:16:34
    @ : Zow ted nar vr hvvhde harh hergtei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-05 07:06:04
    Зочин: Zow shde odoo surguuli tsetserlg orh hergtei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-05 07:06:03
    Зочин: Zow shde odoo surguuli tsetserlg orh hergtei