Мөрөн суманд 13 автобус хүүхдэд үнэгүй үйлчилж байна
2020-01-23 17:24:15, 856
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэг сарын турш нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Нөхөрлөл зам хоршооны 12 автобус, Хот тохижилт үйлчилгээний төвийн 1 нийт 13 автобус хүүхдэд үнэгүй үйлчилж эхэллээ. Иргэдээс зарим автобус хүүхдийг авахгүй байна гэсэн санал гомдлууд ирж байгаа бөгөөд энэ тал дээр холбогдох хуулийн байгууллагууд хяналт тавин ажиллах гэнэ. Сурагчид нэг сарын турш буюу 2 дугаар сарын 21 хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих бөгөөд гарах зардлыг аймгийн Засаг даргын нөөцөөс нийтийн тээврийн компаниудад шийдвэрлэн өгөх ажээ.
Б.Ганаа
 


Мөрөн суманд 13 автобус хүүхдэд үнэгүй үйлчилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0