Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дахь Хорьдол Сарьдагийн Их уулсын энгэр хэсгээс эх авч урагш 90 км урсаж Дэлгэрмөрөнд цутгадаг Бэлтэсийн гол дундуураа таван км орчим тасарч их ус урсаж байдаг голын дагуу хуурай сайр болжээ.
Бэлтэс гол өндөр уулсын дундуур урсдаг бөгөөд Баянзүрх сумын нутгийн орчим өндөр ханан хадан эрэгтэй болж, зарим хэсэгтээ 10-20 метр өндөр болдог. Голын өргөн зарим хэсэгтээ 20-30 метр болж гүн цүнхээл хэсэгтээ дөрвөн метр хүрдэг аж. Баянзүрх сумын төвийн орчмоор урсахдаа дөрвөн метрийн өндөр хаднаас буудаг багавтар хүрхрээ үүсгэдэг бөгөөд үүнийг “Уширын хүрхрээ” гэж нэрлэдэг байна. Бэлтэсийн гол “Уширын хүрхрээ”-нээс доош хоёр км урсаад таван км орчим тасарчээ. Бороо хур элбэг жил Бэлтэсийн гол үерлэж зорчин явах зам хаагдахад хүрдэг байсан бол энэ жил дундуураа ийнхүү тасарсан нь нутгийн иргэдийн анхаарлыг татаад байна. Энэ зуны хувьд Дархадын сумдын нутгаар хур элбэг ногоо шим сайн дэлгэр сайхан зун болж байгаа боловч Бэлтэсийн гол яагаад тасарсан нь тодорхойгүй байгаа ажээ.
БЭЛТЭСИЙН ГОЛ ТАВАН КМ ОРЧИМ ТАСАРЧЭЭ |
|
Сэтгэгдэл бичих