Хөвсгөл аймгийн томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан хүн, мал, машин техник явахаар бэхжээгүй байгаа тул ард иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол Хатгал тосгон орчмоор мөсөн захтай, Эрдэнэбулган сум орчмоор битүү мөсөн бүрхүүл тогтсон мөсний зузаан 24 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджийн орчим байна. Мөн Хөвсгөлийн уулсаас эх авсан Шишгэд, Бэлтэс, Бүгсий зэрэг голд битүү мөсөн бүрхүүл тогтсон байгаа бөгөөд мөсний зузаан 26-90 см зузаан байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1-20 см ахиу, олон жилийн дунджаас 1-32 см ахиу байна. Бусад гол мөрний мөсний зузаан 40-56 см байгаа нь олон жилийн дунджаас бага байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Б.Баянаа
Мөсний зузаан бэхжээгүй байна |
|
Сэтгэгдэл бичих