22-ноос нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна
2019-11-20 08:43:47, 2363
Малчид ард иргэдийн анхааралд:
21-нд ихэнх, 22-нд зарим нутгаар цас орж, явган цасан шуурга шууран, 22-ноос нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 11 дүгээр сарын 19-ний 20 цагаас 11 дүгээр сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Хөвсгөл аймгийн нутгаар:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Мөрөн хот орчмоор:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Хүйтний эрч суларч, шөнөдөө 17-19 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
 
2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 21-нд ихэнх нутгаар, 21-нээс 22-нд шилжих шөнө нутгийн төв болон зүүн хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, 22,23-нд ихэнх нутгаар үе үе секундэд 12-14 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. 22-ноос хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
Мэдээ зохиосон синоптик инженер: Х. Цогжаргал


22-ноос нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0