Өдөртөө 3-8 градус хүйтэн байна
2019-11-14 08:49:01, 671
Малчид ард иргэдийн анхааралд: 14,15-нд дулаарч, 16-ний шөнөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.
2019 оны 11 дүгээр сарын 13-ны 20 цагаас 11 дүгээр сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун болон хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим нутгаар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Мөрөн хот орчмоор:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Хүйтний эрч суларч, шөнөдөө 11-13 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
 
2019 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 15-нд зарим, 16-нд нийт нутгаар цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, 16-нд ихэнх нутгаар үе үе секундэд 12-14 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. 16-наас нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 15-нд нийт нутгаар хүйтний эрч суларна.
Мэдээ зохиосон синоптик инженер: Г.Болорчимэг


Өдөртөө 3-8 градус хүйтэн байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0