2019 оны 11 дүгээр сарын 07-ны 20 цагаас 11 дүгээр сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Мөрөн хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
2019 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 9, 10-нд нутгийн баруун хэсгээр ялимгүй цас, 11,12-нд ихэнх нутгаар цас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр, 12-нд ихэнх нутгаар үе үе секундэд 12-14 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. 10-наас хүйтэрч, Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 12-нд нийт нутгаар эрс хүйтэрнэ.
Мэдээ зохиосон синоптик инженер: Х. Цогжаргал
Энэ сарын 12-нд нийт нутгаар эрс хүйтэрнэ |
|
Сэтгэгдэл бичих